“Эх орон-Тусгаар тогтнол-Шударга ёс” хөдөлгөөнийхөн өнөөдөр 13.00 цагт “МАХН-ын дарга Н.Энхбаярыг сулла” хэмээх жагсаал зохион байгуулах гэж байна. Жагсаалд “Монголын эмэгтэйчүүдийн холбоо”, “Даяар монгол”, “Эрс шинэчлэл”, “Миний монголын газар шороо”, “Үндэсний хас”, “Монгол улсын үндэсний аюулгүй байдлын төлөө зүтгэе” хөдөлгөөнүүд, “Тусгаар тогтнол” эвсэл, “Амлалт нэхэх ард түмний”, “Монгол цэргийн бэлтгэл хүчний” холбоод, “Алтан ураг “Чингүнжав сан” ТББ, “Иргэдийг гэмт халдлагаас хамгаалах төв” ТББ, “Гонгоржавын бошигт сан”, “Стратеги судлалын хүрээлэн” ТББ, Тусгаар тогтнолын төлөө нэгдэгсэд, “Нийгмийн хүч либериал залуучуудын холбоо” зэрэг нам, хөдөлгөөн, эвсэл, холбоо, ТББ-уудын төлөөлөл болон хөдөө орон нутгаас ирсэн иргэд оролцох ажээ.
Д.ЖАРГАЛ