Арван настай охин хамгийн залуу дизайнер болжээ

Хуучирсан мэдээ: 2010.05.07-нд нийтлэгдсэн

Арван настай охин хамгийн залуу дизайнер болжээ

Сесилиа Кассини гэх арван настай охин 18 настай залуусынн дэгжин хувцас бүтээх өөрийн бизнесийг нээсэн байна гэж Oddity Central сайт мэдээлэв. Калифорнийн залуу охин дэлхийн хамгийн залуу  хувцасны загвар зохион бүтээгч болж байна.
Сесилиа хувцасны загвар зохион бүтээх сонирхолдоо таван настайгаасаа хөтлөгдсөн гэнэ. Охиныг зургаа хүрэхэд нь түүнд оёдлын машин бэлэглэжээ. Тэгээд бяцхан охин янз бүрийн загварын хувцас оёх болсон байна. Кассинийн бүтээлүүдийн анхных нь өнгөрсөн жил зарагджээ.
Одоо Сесилиа Кассинийн загвараас худалдан авах гэвэл түүний албан ёсны загварын сайтыг сонирхож болно. Коко Шанелийг шүтэн биширдэг арван настай загвар зохион бүтээгч хэдхэн хоногийн өмнө шинэ хувцаснуудаа үзүүлжээ.
Сесилийн авъяасыг бишрэгчдийн дунд 17 настай дуучин, жүжигчин Майли Сайрус байдаг ба тэрээр өнгөрсөн ням гаригт Санта-Моникад болсон Кассинийн загварын үзүүлэлт дээр ирсэн байжээ.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж