ЭЕШ-ын бүртгэлд 43072 сурагч бүртгүүлжээ

Хуучирсан мэдээ: 2012.04.24-нд нийтлэгдсэн

ЭЕШ-ын бүртгэлд 43072 сурагч бүртгүүлжээ

2012 оны Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл амжилттай явагдаж дууслаа.

Бүртгэлд нийт 43072 шалгуулагч бүртгүүлсэн байна. Харин бүртгүүлсэн шалгуулагчийн хувийн мэдээлэлтэй холбоотой өргөдлийг өчигдрийг хүртэл хүлээн авч шийдвэрлэсэн аж.

БСШУЯ-аас авсан эхний хагас жилийн статистик мэдээгээр 2011-2012 оны хичээлийн жилд 39184 хүүхэд төгсөх аж.

Үүн дээр нэмэгдээд өмнөх онд төгссөн 3-5 мянга орчим сурагч шалгалт өгнө гэсэн тооцоог хийгээд байгаа аж.

Энэ жилийн хувьд бүртгэлд хамрагдсан шалгуулагчдын, 37148 нь энэ онд ЕБС төгсч байгаа бол өмнөх онд 5924 шалгуулагч бүртгүүлсэн байна.

Зохиогчийн эрх: "МОНГОЛЫН МЭДЭЭ" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж