“Цахилгаан тасалбал урьдчилан мэдэгдэнэ”

Хуучирсан мэдээ: 2012.04.24-нд нийтлэгдсэн

“Цахилгаан тасалбал урьдчилан мэдэгдэнэ”

Хавар болохоор ойр ойрхон цахилгаан тасрах нь ихэсдэг. Учир нь дүүрэг хороодод хуваарийн дагуу цахилгааны хязгаарлалт хийдэг.

Энэ талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны инженерийн
хэлтсийн мэргэжилтэн Б.Эрдэнэбатаас засвар үйлчилгээ хэзээ эхлэх вэ,
дүүрэг, хороодод ямар үед хязгаарлалт хийдэг талаар тодруулсан юм.

Тэрбээр одоогоор 2011 оны их болон урсгал засварын ажил эхлээгүй учраас
эрчим хүчний хуваарьт таслалтууд болохгүй. Харин тавдугаар сарын 20-ноос
Улаанбаатар цахилгаан сүлжээ компанийн ажил эхэлдэг. Тиймээс бидэнд
хаана ус, цахилгааны хязгаарлалт хийгдэх хуваарийг явуулаагүй.

Гэхдээ баяр ёслолын үед цахилгаан тасалдаггүй. Ялангуяа шинэ жил, цагаан
cap наадмаар цахилгаан тасрахгүй. Шаардлагатай үед цахилгаан таслах бол
урьдчилж мэдэгдэнэ гэлээ. Мөн Ус хангамж, ариутгах татуурга хариуцсан
мэргэжилтэн Д.Анхбат Орон сууцны хорооллын доторхи инженерийн шугам
сүлжээг шинэчлэн сайжруулах засварын ажил тавдугаар сарын 20-ноос
есдүгээр сарын нэгний хооронд явагддаг.

Энэ хүрээнд орон сууц, нийтийн аж ахуйн газрын харьяа орон сууцнуудын
шугам сүлжээ засварын ажил хийж гүйцэтгэдэг. Тиймээс 34 байршилд хийгдэх
шугамын засвар, өргөтгөл шинэчлэлийн ажлыг аж ахуйн нэгж оршин суугчдад
урьдчилан зарлаж богино хугацаанд хийж дуусгана.

Ингэхдээ аль болох халуун хүйтэн ус таслахгүй иргэдийн амгалан тайван
байдал, тав тухыг алдагдуулахгүйн үүднээс хийж гүйцэтгэх ёстой. Гэхдээ
их засварын үед яалт ч үгүй таслах шаардлага гарна. Үүнд орон сууцны
цэвэр бохир усны нэг литрийн үнэ тоолууртай – 452,96, тоолуургүй – 610,
41 байна. Харин гэр хорооллын ус түгээх байрнаас авч байгаа ус нэг литр
нь нэг төгрөг байдаг гэлээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж