Монголын хэвлэлийн хүрээлэнгээс эрхлэн орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагуудын сэтгүүлчдэд зориулж “Ардчилсан сонгууль ба хараат бус сэтгүүлзүй” сэдэвт хоёр хоногийн сургалт хийжээ. Сургалтыг төлөөллийн ардчилал, сонгуулийн тогтолцооны талаарх сэтгүлчдийн ойлголт мэдлэгийг сайжруулж, сонгуулийн үеэр олон нийтэд үнэн бодит, тэнцвэртэй мэдээллийг дээшлүүлэх зорилгоор явуулжээ. Дархан-Уул аймагт богино долгионы таван радио, чөлөөт студи дөрөв байдаг ба “Найрамдлын Дархан”, “Шинэ мэдээ”, “Дархан Таймс” зэрэг сонин ажилладаг. Тэдгээрт нийтдээ 40 гаруй сэтгүүлч, уран бүтээлчид ажилладаг юм байна. Энэ удаагийн сургалтанд 20 гаруй сэтгүүлч, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Дархан салбарын Сэтгүүл зүйн ангийн оюутнууд оролцсон байна. Сургалтаар 10 гаруй сэдвээр мэргэшсэн сугагч багш нар хичээл зааж, сонгуулийн үед орон нутгийн сэтгүүлчдийг сонгуулийн үеэр хэрхэн ажиллах арга зүйн чиглэлээр мэргэшүүлж сертификат олгосон байна.
Э.САРАА