Леди Гага Арманигаар гоёно

Хуучирсан мэдээ: 2012.04.24-нд нийтлэгдсэн

Леди Гага Арманигаар гоёно

Нэрт загвар зохион бүтээгч Жоржио Армани Леди Гагагийн аялан тоглолтын хувцасны дизайнераар ажилласан гэнэ.

Энэ сарын 27-нд Сөүл хотоос гараагаа эхлэх Леди Гагагийн “Born This Way Ball” нэртэй аялан тоглолтын бүх хувцасны дизайныг тэрээр хийсэн байна. Этгээд хачин стильтэй дуучны хувцсанд метал, хулдаас болон бусад чимэглэл ихээр орсон аж. Нэг хувцас нь бүр сонирхолтой харагдах бөгөөд янз бүрийн хөгжмийн зэмсгийн хэсгүүдээс бүрдсэн мэт харагдах гэнэ.

Жоржио Армани “Леди Гагатай хамтран ажиллахад ер нь их сонирхолтой байдаг шүү. Түүний загварын сонголт болон жижиг эд зүйлсэд ач холбогдол өгдөг чадварыг би биширдэг.  Дуучин өөрийн зан араншингаа тайзан дээр хувцас болон тайзны янз бүрийн элементүүдийн оролцоотой илэрхийлэхийг хичээдэг. Түүний тоглолтын хувцсыг оёход их бүтээлч байх хэрэгтэй” гэж ярьсан байна.

Н.ТУНГАЛАГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж