Шайбтай хоккейн ДАШТ өнөөдөр эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2010.05.07-нд нийтлэгдсэн

Шайбтай хоккейн ДАШТ өнөөдөр эхэлнэ

Шайбтай хоккейн 2010 оны эрэгтэйчүүдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Германы гурван хотод өнөөдрөөс эхэлж байна.  74 дэх удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд дэлхийн шилдэг 16 улс 4 хэсэгт хуваагдан өрсөлдөж байгаа ч тэдний дунд шилдэг тоглогчид нь алга байна.Учир нь яг энэ үед Хойд америкийн үндэсний хоккейн лигийн Стэнцлийн цомын төлөөх тулаан ид үедээ яваа. Тийм учраас улсын шигшээ багуудын гол тоглогчид бүгд NHL-д хүчин зүтгэж энэ удаагийн ДАШТ-ийг өнжих нь ээ. Харин сүүлийн хоёр жилд дараалан Канадын багийг шигшээд мулталж алтан медаль хүртсэн ОХУ-ын шигшээ багийг Александр Овечкин манлайлах нь. Учир нь түүний баг Вашингтон Капиталс стэнцлийн цомын төлөөх өрсөлдөөний эхний шатнаас мултарсан.Овечкин 2008 онд Канадад зохиогдсон ДАШТ-нд багаа ялалтанд хүргэж зохион байгуулагч орныг талбайд дээр нь хожиж алтан медаль хүртэж байсан.Энэ удаад ч тэрээр дээрх амжилтаа давтахыг хүсч байгаа бөгөөд багийн анд Александр Семин, Семёон Варламов, Нью Жэрси Дэйвилс багийн Иля Ковалчук нар тус болж, 26 дахь цомоо хүртэхэд нь тус болно.Харин Канадын багийн хувьд 25 дах удаагаа дэлхийн аварга хэмээх нэр хүндтэй эрхэм цолыг хүртэхийн төлөө тоглогч Ванкоуэрт байсан бүрэлдэхүүнээс одоо ганцхан Анахим Дакс багийн Корри Пэрри байгаа аж. Мөн 2006 оны олимпоос хойш анх удаагаа довтлогч Райн Смит шигшээ багтаа эргэн ирэх гэнэ.
Ингэхээр яалтчгүй ОХУ гол фаворит байх нь. Харин 1960 оноос хойш алтан медалыг хүртээгүй АНУ-ын шигшээ багийн бүрэлдэхүүнд 2-р сард олимпийн наадамд тоглосон ганц тоглогч байгаа нь Жак Жонсон байна. Жонсон энэ удаад багаа ахлан оролцох юм байна. Зохион байгуулагчдын зүгээс АНУ Германы багуудын хооронд явагдах нээлтийн тоглолтыг Шальке 04 багийн хөлбөмбөгийн цэнгэлдэхэд явуулах бөгөөд ингэснээр тэд 2001 онд америкийн коллежийн үеэр тогтоогдож байсан рекорд амжилт болох 74554 үзэгч гэсэн амжилтыг эвдэнэ гэж тооцоолж байгаа ажээ. ДАШТ-ний шигшээ тоглолт 23-ны өдөр болно.

Шайбтай
хоккейн 2010 оны эрэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн
Германы гурван хотод өнөөдрөөс эхэлж байна. Энэ сарын 23-ныг дуустал
үргэлжлэх IIHF-ийн 74 дэх удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд
дэлхийн 16 улсын баг дөрвөн хэсэгт хуваагдан өрсөлдөж байгаа юм.
Тэмцээний хэсгийн тоглолтууд 13-ныг дуустал /монголын цагаар 14-ний
шөнө/ үргэлжлэх бөгөөд дөрвөн хэсэг тус бүрээс шалгарсан гурав, нийт 12
баг дахин хоёр хэсэгт хуваагдан өрсөлдөх юм. ДАШТ-ий аваргын төлөөх
тоглолт 23-нд болно.

“А” хэсэг: Беларусь, Казахстан, ОХУ, Словак
“В” хэсэг: Канад, Латви, Итали, Швейцарь
“С” хэсэг: Чех, Франц, Норвег, Швед
“D” хэсэг: Дани, Финлянд, Герман, АНУ

Тоглолтын хуваарь /монголын цагаар/:


V/8-ны өдөр:

02:15 цагаас “D” хэсгийн Герман – АНУ
22:15 цагаас “В” хэсгийн Канад – Итали

V/9-ний өдөр:

02:15 цагаас “В” хэсгийн Швейцарь – Латви
02:15 цагаас “D” хэсгийн Финлянд – Дани
22:15 цагаас “А” хэсгийн Беларусь – Казахстан
22:15 цагаас “С” хэсгийн Чех – Франц

V/10-ны өдөр:

02:15 цагаас “А” хэсгийн Словак – ОХУ
02:15 цагаас “С” хэсгийн Норвег – Швед
22:15 цагаас “В” хэсгийн Швейцарь – Итали
22:15 цагаас “D” хэсгийн АНУ – Дани

V/11-ний өдөр:
02:15 цагаас “D” хэсгийн Герман – Финлянд
02:15 цагаас “В” хэсгийн Латви – Канад
22:15 цагаас “С” хэсгийн Чех – Норвег
22:15 цагаас “А” хэсгийн ОХУ – Казахстан

V/12-ны өдөр:
02:15 цагаас “А” хэсгийн Беларусь – Словак  
02:15 цагаас “С” хэсгийн Швед – Франц  
22:15 цагаас “В” хэсгийн Итали – Латви
22:15 цагаас “D” хэсгийн Дани – Герман

 V/13-ны өдөр:
02:15 цагаас “В” хэсгийн Канад – Швейцарь
02:15 цагаас “D” хэсгийн Финлянд – АНУ
22:15 цагаас “А” хэсгийн ОХУ – Беларусь
22:15 цагаас “С” хэсгийн Франц – Норвег  

V/14-ний өдөр:
02:15 цагаас “А” хэсгийн Казахстан – Словак   
02:15 цагаас “С” хэсгийн Швед – Чех

Áè÷ëýã ¿çýõ: http://sport.news.mn/video/1020.shtml

С.Цэлмэг, Score studio. Ялалт.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж