Гаалийн ерөнхий газрын даргаар ажиллаж байгаад авлигын хэргээр ял авсан Х.Баатарын хэргийг дахин сэргээж, УИХ-ын гишүүн Ч.Улаан энэ хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн гэнэ. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар, энэ хэрэгт хэд хэдэн өндөр албан тушаалтныг ч холбогдуулж магадгүй аж. Хэдийгээр Х.Баатар энэ хэрэгт холбоотой хүмүүсийг нууц хэвээр нь үлдээж, өөрөө авлигын хэрэг хүлээн ялаа эдэлсэн ч энэ хэрэг дахин сөхөгдөж байгаа бололтой. Ямартай ч экс Ерөнхийлөгчийг авлигын хэрэгт холбогдуулан баривчлаад байгаа АТГ-ынхан дахин нэг өндөр албан тушаалтныг шалгаж эхэлжээ.
Л.ХАЛИУ