Афганистаны нийслэл Кабул хотноо тусгай албаныхан таван талибийг баривчилсан байна. Тэднээс 10 тонн тэсрэх бодис илрүүлэн хураажээ. Аюултай ачаагаа тэд 400 уутанд хийн ачааны машинаар авч явжээ. Баривчлагдсан таван хүний гурав нь пакистанчууд хоёр афган байлаа.
Тусгай албаны мэдээгээр тэд Пакистаны талибуудын лагерь бэлтгэлээ хийцгээсэн ба тэсрэх бодисийг мөн тэндээс оруулсан бололтой. Өнгөрсөн хоногуудад Нангархар, Логар, Пакти мужуудад талибууд цуврал довтолгоон хийж өөрсдийн зарласан “хаврын довтолгоогоо” өргөжүүлжээ.
Ш.МЯГМАР