Цайг үндэсний ундаа болгон Энэтхэгт зарлана

Хуучирсан мэдээ: 2012.04.24-нд нийтлэгдсэн

Цайг үндэсний ундаа болгон Энэтхэгт зарлана

Энэтхэг цайг өөрийн үндэсний ундаа болгон зарлах гэж байгаа тухай Agence France-Presse мэдээлсэн байна. Өнгөрсөн бямба гаригт Ассам мужид ажиллахдаа Энэтхэгийн төлөвлөлтийн комиссийн дарга энэ талаар дуулгасан байна. Ирэх жилийн дөрөвдүгээр сарын 17-нд Ассам мужид цайг анхлан дэлгэрүүлсэн Манирам Деван (Maniram Dewan) гэдэг хүний төрсний 212 жилийн ойгоор цайг үндэсний ундаа болгон зарлах ажээ. Тэр хүн цайг анхлан арилжааны зорилгоор ургуулан тариалах болжээ. Тэрээр 1839 онд Ассамын цайны компанийг  бий болгон толгойлсон байв. Деван Британийн эсрэг бослогыг толгойлсон гээд колонистууд түүнийг 1857 онд дүүжлэн цаазалжээ.

Энэтхэгийн төлөвлөлтийн комисс цайны аж үйлдвэрийн барахг тал хувь болдог энэтхэг эмэгтэйчүүдийг хүндэтгэн цайг үндэсний ундаа болгож буйгаа бас нэмэн тэмдэглэсэн байв.

Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж