Эдгээр арга хэмжээг Египетийн шашин шүтлэггүй хүмүүс болон төвийг сахигчид сайнаар хүлээн авах ёстой гэнэ. Тэд л хувьсгалын дараа исламистууд засгийн эрхэнд гарна гэж айж байсан ажээ.
Нэр дэвшигчид энэ сарын 30-наас эхлэн сонгогчидтойгоо уулзах, хэвлэлийн бага хурал зохион байгуулан улс орныхоо ирээдүйн талаар ярьж болох ажээ. Тэр дэвшигч бүр үнэ төлбөргүйгээр телевиз, радиод зохих цаг авцгаана.
Нэр дэвшигчид бусад нэр дэвшигч нарын хувийн амьдралд оролцон ухуулга хийхийг бас хоригложээ. Улс орны эв нэгдэлд саадтай зүйлийг тэд ярьж болохгүй. Энэ бүгдэд шалгалт хийх тусгай комиссыг сонгуулийн үеэр байгуулах гэнэ. Сонгуулийн сурталчилгаа нь тавдугаар сарын 21-ний шөнө дуусах бөгөөд 23-ны өдөр сонгуультай. Египетийн ерөнхийлөгчийн сонгуульд арав гаруй нэр дэвшигч бүргүүлээд байна.