
Олланд 28,3 хувийн саналтайгаар тэргүүлж, Саркози сонгогчдын 27,2 хувийн дэмжлэг авлаа. Гуравдугаарт “Үндэсний фронтын” лидер Марин Ле Пен 18,47 хувийн саналтай яваа бол “Зүүний фронтын” Жан-Люк Меланшон 10,98 хувийн санал авчээ. Тэдний араас Ардчилсан хөдөлгөөний лидер Франсуа Байру (9,16%), экологч Ева Жоли (2.24%), бие даасан нэр дэвшигч Николя Дюпон-Эньян (1,81%) санал авчээ. Сүүлийн гурван байрыг “Шинэ капитализмын эсрэг нам”-ын лидер бөгөөд механикч Филипп Путу (1,18%), “Ажилчны тэмцэл” гэх троицкист намын дарга Натали Арто (0,58%) ба эссе бичигч Жак Шеминад (0,25%) нар эзэлжээ.
Ш.МЯГМАР