Румынь төрийн албаныхныхаа цалин, тэтгэмжийг танах гэж байна

Хуучирсан мэдээ: 2010.05.07-нд нийтлэгдсэн

Румынь төрийн албаныхныхаа цалин, тэтгэмжийг танах гэж байна

Румынь улс
олон нийтийн сектор буюу манайхны хэлдэгээр төрийн албан хаагчдийнхаа
цалин тэтгэвэрийг энэ оны сүүлээр танах гэж байгаа бөгөөд энэ арга
хэмжээ нь тус улсад Олон улсын валютын сан эдийн засгийн хямралаас
гаргахаар үзүүлж байгаа тусламжийн нэг нөхцөл юм. “Төрийн зардлыг
бууруулах нь зайлшгүй байсан” гэж тус улсын ерөнхийлөгч Traian Basescu
ярьж байна. Төрийн албан хаагчдийн бүх цалинг болон цалингийн доод
хэмжээг 25 хувь бууруулах ба ажилгүйдлийн тэтгэмж, тэтгэвэрүүдийг 15
хувиар танахаар төлөвлөж байна. Эдийн засгаа хямралаас гаргах тусламжийн
хүрээнд тус улс Олон улсын валютын сан болон Дэлхийн банкнаас 20 тэрбум
еврогын тусламж хүлээж авч байгаа. Румынаас гадна Латви, Унгар хоёр
төсвийн алдагдал ихтэй байгаа аж.

“Төрийн төсвийг ингэж танахаас
өөр аргагүй байна. Зүйрлэвэл 200 кг жинтэй бүдүүн хүн шиг төрийн сектор
50 кг жинтэй жинхэнэ эдийн засгийнхаа нуруун дээр үрүүлээд байж
байгаатай адил” гэж Румыний ерөнхийлөгч сэтгүүлчдэд ярьсан. Тэрээр мөн
Олон улсын валютын сантай хамтарч ажилласны үр дүнд тус улс НӨАТ 19 хувь
байгааг 24 хувь болгож нэмэгдүүлээгүй, мөн ашгийн татвар 16 хувь
байгааг 20 хувь болгож өсгөхөөс зайлсхийж чадсан гэж ярьсан байна.
Румыний эдийн засаг өнгөрсөн жил 7.1 хувиар буурсан бөгөөд энэ жил 0.8
хувиар өсөж магадгүй гэж Олон улсын валютын сан тооцоолж байна.

Т.Бадрах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж