Ц.Нямдорж сайдын асуудлыг хэлэлцээгүй гэв

Хуучирсан мэдээ: 2012.04.23-нд нийтлэгдсэн

Ц.Нямдорж сайдын асуудлыг хэлэлцээгүй гэв

УИХ дахь МАН-ын бүлэг яг одоо ээлжит хуралдаанаа хийж байна. Бүлгийн хуралдаан оройтож тарах тул маргааш 11.00 цагт албан ёсоор хэвлэлийнхэнд мэдээлэл хийнэ гэж бүлгийн ажлын албанаас мэдэгдлээ. Харин МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаанаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн асуудлыг хэлэлцээд ямар шийдвэр гаргасан тухай МАН-ын нарийн бичгийн дарга Я.Содбаатраас лавлахад “Хууль зүйн сайдыг огцруулах тухай асуудлыг хэлэлцээгүй. Харин Орон нутгийн сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хүрээнд Ардчилсан намын бүлгээс ирүүлсэн саналыг хэлэлцсэн. Улмаар Удирдах зөвлөлөөс УИХ-ын сонгуультай цуг нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийг сонгох сонгуулийг хамтад нь зохион байгуулж явуулж болох юм” гэж үзсэн. Энэ саналыг бүлгээр мөн хэлэлцэнэ” гэлээ.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж