Эм судлалын багш нар уулзлаа

Хуучирсан мэдээ: 2012.04.23-нд нийтлэгдсэн

Эм судлалын багш нар уулзлаа

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Эрүүл мэндийн газрын Эмийн зохицуулалтын хэлтсээс өнгөрсөн баасан гаригт буюу дөрөвдүгээр сарын 20-ны өдөр улсын клиникийн эмнэлэг, дүүргийн эрүүл мэндийн нэгдлийн “Эмийн эмчилгээг зохицуулах хороо”-ны дарга, эм зүйч болон эм судлалын багш нартай хамтарсан уулзалт зохион байгууллаа. Уулзалтыг ЗГХА-ЭМГ-ын Эмийн асуудал эрхэлсэн Дэд дарга М.Уранчимэг нээж, 2012 онд ЗГХА-ЭМГ-аас Эмийн зохицуулалтын асуудлаар хийхээр төлөвлөсөн ажлуудаас дурьдсан ба 5 сард болох “Эмийн чанар-аюулгүй байдал” сэдэвт форумд хамтран ажиллахыг уриалав. Уулзалтад УКТЭ, ХӨСҮТ, ЭХЭМҮТ, ХСҮТ, ШНТЭ, ТЗНЭ, ГССҮТ, АӨСҮТ, Геронтологийн төв, СХДЭМН-ийн  төлөөлөл хүрэлцэн ирж Эрүүл мэндийн сайдын 2005 оны 71 дүгээр тушаал: “Эмийн эмчилгээг зохицуулах хороог байгуулах тухай”, Эрүүл мэндийн сайдын 378 дугаар тушаал: “Эмийн гаж нөлөөг бүртгэн мэдээлэх журам”-ын хэрэгжилт, тулгамдаж буй асуудлын талаар санал бодлоо солилцов гэж Эрүүл мэндийн газраас мэдээллээ.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж