Малын хулгайтай тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх зорилгоор байгуулагдсан “Мал сүргийг гэмт халдалгаас хамгаалах Монголын нийгэмлэг”-ийн 20 жилийн ой энэ онд тохиож байгаа ажээ. Өнгөрсөн хугацаанд тус нийгэмлэг цагдаагийн байгууллагатай нягт холбоотой ажиллаж ,малын хулгайн гэмт хэргийн эсрэг тэмцэх ажилд хувь нэмрээ оруулан, олон ажил зохион байгуулж иржээ. Тухайлбал, энэ жил аймаг, сум бүрт нийгэмлэгийнхээ салбарыг байгуулж, малын хулгайн гэмт хэрэгтэй орон даяар сүлжээний зохион байгуулалттайгаар тэмцэхээр төлөвлөсөн байна. Үүнээс гадна сүүлийн үед малчдын тоо буурч, мал маллах хүсэл зорилготой хүмүүсийн тоо цөөрсөнтэй холбогдуулан олон нийтийн болон төр засгийн анхаарлыг үүнд хандуулах, залуу малчдыг бодлогоор дэмжиж бэлтгэх, тэднийг урамшуулах ажлуудыг эрчимтэй хийхийг уриалж буйгаа өнөөдөр хэвлэлийн хурлаар дамжуулан мэдэгдлээ. Мөн ойн баярын хүрээнд ирэх тавдугаар сарын 12-нд “Монгол бөхийн өргөө”-нд үндэсний бөхийн барилдаан зохион байгуулах юм байна.
Э.САРАА