МАН-ын Удирдах зөвлөлийн хурал дууссанаар тус хуралдаан болсон танхимд үргэлжлүүлэн МАН-ын бүлэг хуралдах ёстой ч хараахан эхлээгүй байна. Харин МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаанаас сайд Ц.Нямдоржийг огцруулахтай холбоотой асуудлаар ямар шийдвэр гаргасан талаар хэн нь ч асуултад хариулахгүй байна. Ямартай ч УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ө.Энхтүвшин “Бүлгийн хуралдаанаар асуудлыг хэлэлцсэний дараа мэдээлэл хийх эсэхээ шийднэ” гэсэн хариуг хэвлэлийнхэнд өгснөөс өөрөөр ам нээх эрхэм энэ намныханаас одоохондоо алга байна.
Г.ДАРЬ