Иргэний хөдөлгөөнийхөн жагсана

Хуучирсан мэдээ: 2012.04.23-нд нийтлэгдсэн

Иргэний хөдөлгөөнийхөн жагсана

Маргааш Сүхбаатарын талбайд 13.00 цагаас “Эх орон-Тусгаар тогтнол-Шударга ёс” хөдөлгөөнийхөн МАХН-ын дарга Н.Энхбаярыг суллахыг шаардаж, жагсаал хийхээр болжээ. Жагсаалд “Монголын эмэгтэйчүүдийн холбоо”, “Эрс шинэчлэл” хөдөлгөөн, “Миний монголын газар шороо” хөдөлгөөн, “Үндэсний хас” хөдөлгөөн, “Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын төлөө зүтгэе” хөдөлгөөн, “Тусгаар тогтнол” эвсэл, “Амлалт нэхэх ард түмний холбоо”, “Монгол цэргийн бэлтгэл хүчний холбоо”, “Даяар Монгол хөдөлгөөн”, “Алтан ураг Чингүнжав сан” ТББ, “Иргэдийг гэмт халдлагаас хамгаалах төв” ТББ, “Гонгоржавын бошигт сан”, “Тусгаар тогтнолын төлөө нэгдэгсэд”, “Нийгмийн хүч либериал залуучуудын холбоо” зэрэг нам, хөдөлгөөн, эвсэл, холбоо, ТББ-уудын төлөөлөл болон хөдөө орон нутгаас ирсэн иргэд оролцох ажээ. МАХН-ын удирдлагуудын зүгээс уг жагсаалыг МАХН-аас зохион байгуулаагүй гэдгийг онцлоод, харин иргэний хөдөлгөөний жагсаалыг дэмжиж байгаа гэлээ. 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж