Шилдэг нийтлэлийн боть хэвлэгдэв

Хуучирсан мэдээ: 2012.04.23-нд нийтлэгдсэн

Шилдэг нийтлэлийн боть хэвлэгдэв

Баянхонгор аймаг дахь Монголын сэтгүүлчдийн эвлэлийн салбар зөвлөлийн санаачилга, аймгийн ИТХ-ын  тэргүүлэгчдийн дэмжлэгээр Баянхонгор аймгийн үе үеийн сэтгүүлчдийн сэтгүүл зүйн шилдэг нийтлэлийн боть хэвлэгджээ. Монгол Улсад тогтмол хэвлэл  үүсч хөгжсний 100 жил,  МСЭ-ийн 60 жил,  их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн, Монголын тогтмол хэвлэлийг үндэслэгч Жамсрангийн Цэвээний 130 жилийн түүхэн ойнуудыг  хамтатган тохиолдуулж, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл  санаачлан 30 шахам боть номыг Засгийн газрын хэвлэх үйлдвэрт хэвлэн гаргаад байгаа бөгөөд энэхүү номын 99 дүгээр боть нь аймаг орон нутгийн сэтгүүлчдийн бүтээл туурвилаар бүтээгдэх  юм байна. Тиймээс Баянхонгор  аймгийн үе үеийн сэтгүүлчдийн санаачилгаар  сэтгүүлзүйн шилдэг нийтлэлийн энэхүү номыг хонгор нутгийн Бөмбөгөр сумын уугуул, МУСГЗ, нэрт сэтгүүлч Х.Цэвлээ редакторлон, МСНЭ-ийн ерөнхий нарийн бичгийн дарга, ахмад сэтгүүлч Я.Сумъяа хянан тохиолдуулж, Баянхонгор аймаг дах МСЭ-ийн салбар зөвлөлийн дарга “Өнөөгийн Баянхонгор” сонины ерөнхий эрхлэгч, Ган үзэгтэн сэтгүүлч П.Санаадагва материалыг эмхэтгэж, 300 хувиар хэвлүүлжээ.

                                                                                                                                      Э.САРАА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж