
Энэ жил буюу “Ном болон зохиогчийн эрхийг хамгаалах” өдрөөр орчуулгын сэдвийн асуудлыг онцолж байгаа бөгөөд ЮНЕСКО-гоос зохион явуулдаг “Орчуулгын индекс” буюу дэлхий даяар орчуулагдсан номуудын мэдээллийн нэгдсэн сангийн 80 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлж байгаа гэнэ. Уг цорын ганц баримт бичиг нь дэлхий нийтийн соёлын урсгалын мониторинг болон тархалтыг дэмжин хэрэгжүүлж буй ажил гэдгийг ЮНЕСКО-гийн захирал Ирина Бокова гишүүн орнууд руугаа илгээж буй илгээлтэндээ онцолж байна. Түүнчлэн тэрбээр “Энэ өдөр ЮНЕСКО-той хамтран ажилладаг байгууллагууд, сургуулиуд болон тэдгээрийн тэнхим мөн Холбоот сургуулиудад тус тус боломж болон хүч чадлын илэрхийлэл болсон номыг бүх нийтийн хүртээл болгох боломжтойг эргэн сануулж, энэ ажлыг үргэлжлүүлэн зохион байгуулж байхыг гишүүн орнуудаа уриалж байна.