Sino-Market
Research байгууллагын судалгаагаар Өмнөд Солонгосын Samsung компани
Хятадын зах зээлд хамгийн олон ухаалаг гар утас нийлүүлдэг гэсэн дүн
гарсан байна. Хятадын зах зээлд энэ оны эхний хоёр сарын нийлүүлэлтэд
Samsung компани 19,4 хувийг эзэлсэн бол Huawei Device, ZTE, Lenovo
болон Coolpad компаниудын нийлүүлэлтийн хувь 9,6-13,4 хувьтай байсан
гэнэ.

Дэлхийд ухаалаг
гар утасны үйлдвэрлэлтээр тэргүүлж байгаа Apple компани Хятадын зах
зээлд 5,3 хувийн нийлүүлэлтээр зургадугаарт бичигдсэн байна. Мөн Nokia
компани 4,9 хувийн нийлүүлэлтээр удаалсан бол Motorola Mobility 3,2
хувийн нийлүүлэлт хийсэн гэнэ. Хятад улсын ухаалаг гар утас үйлдвэрлэгч
компаниуд өнгөрсөн онд зах зээлд эзлэх байр сууриа бэхжүүлсэн бөгөөд
Coolpad компани гэхэд өнгөрсөн онд арван сая гар утас худалдсан байна.
Түүнчлэн Compal компани өөрийн загваруудаа бусад гар утаснаас хямдаар
нийлүүлж байгаа учир зах зээлийн эрэлт нэмэгдэж байгаа ажээ.

Н.ТУНГАЛАГ