Үг үсгийн алдаа биржийг унагалаа | News.MN

Үг үсгийн алдаа биржийг унагалаа

Хуучирсан мэдээ: 2010.05.07-нд нийтлэгдсэн

Үг үсгийн алдаа биржийг унагалаа

Пүрэв гаригийн арилжаагаар Америкийн биржийн индексүүд эрс унасан нь нэгэн наймааны бичиг баримтад гарсан үг үсгийн алдаа байж магадгүй ажээ. Энэ тухай Reuters агентлагт олон тооны эх сурвалж мэдэгдсэн байна.
Үзүүлэлт унасан нь илүү ашигтай гэх хувьцааг нэгтгэсэн индексийн хөрөнгийн сангийн нэрлэгдээгүй худалдан авагчтай хийсэн арилжаанд үг үсгийн алдаа гаргаснаас болжээ. Наймааг Nasdaq биржид хийсэн бололтой.
Зарим эх сурвалжууд буруу мэдээ гаргасанд нь Citigroup-ийн мэргэжилтнүүд буруутай гэж үзлээ. Энэ мэдээллийг банкинд шалгаж байна.
Тавдугаар сарын 6-ны арилжаагаар  Dow Jones индекс 3,2 хувиар буюу 347,8 пунктаар унан, 10520,32 пунктын төвшинд очлоо. Орон нутгийн цагаар 15:00 хүртэл үзүүлэлтүүд эрс унан бууралт 8,2 хувь буюу бараг 1000 пунктаа алдсан байна. Нэг өдрийн ийм бууралт уг индекс гарч ирэхээс өмнө гарч байсангүй. Уналтын зарим алдагдлыг тухайн өдрийн үлдсэн хугацаанд нь нөхөн авсан байв.
 S&P 500 индекс 3,24 хувиар (37,72 пунктаас) 1128,15 пункт хүртэл, Nasdaq потерял 3,44 хувиар (82,65 пункт) 2319,64 пунктын төвшинд хүртэл уналаа.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

kkk... 2010-05-07 203.91.114.3

Nasdaq потерял

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж