
“Саусгоби сэндс” компанийг эзэмшдэг Канадад бүртгэлтэй “Саусгоби ресорсиз” компанийн хувьцааны 57,6 хувийг БНХАУ-ын төрийн өмчит компани болох “Чалко” худалдан авах хэлэлцээ хийж буй тухай сэдвийг тэд хөнджээ. Энэ талаарх шаардлагад, “Хэрэв уг хэлэлцээ, наймааг Монгол Улсын Засгийн газар албан бусаар дэмжсэн байр суурьтай, чимээгүй харж суусаар хүчин төгөлдөр болгочихвол үйлдвэрлэгч орон болох мөрөөдөл талаар өнгөрч, түүхий эдээ үнэ хүргэх ч үлгэр болох нь. Цаашлаад зөвхөн нүүрс биш, бусад ашигт малтмал иймэрхүү замаар аль нэг улсын төрийн өмчит компанид зарагдаж, монгол хүн эх орондоо эзэн нь байгтугай, эзэмшлийн хувь ч үгүй хоцрох нь” хэмээн дурджээ.
Тиймээс тэд УИХ-д хандан, Монгол Улсын аливаа нэгэн орд газрын эзэмшилд тухайн улсын төр засгийн шууд ба шууд бусаар 25-аас дээш хувийг нь эзэмшдэг ямар ч компани 20 хувиас илүү хувьцаа эзэмшихийг хориглох хууль, УИХ-ын зарим гишүүдийн өргөн барьсан Үндэсний аюулгүй байдлыг хангахад стратегийн ач холбогдолтой аж ахуй нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг хэрэгжүүлэх журмын тухай хуулийн төслийг нэн даруй батлахыг шаардаж байгаа ажээ.