
Дэлхийд ухаалаг гар утасны үйлдвэрлэлтээр тэргүүлж байгаа Apple компани Хятадын зах зээлд 5,3 хувийн нийлүүлэлтээр зургадугаарт бичигдсэн байна. Мөн Nokia компани 4,9 хувийн нийлүүлэлтээр удаалсан бол Motorola Mobility 3,2 хувийн нийлүүлэлт хийсэн гэнэ. Хятад улсын ухаалаг гар утас үйлдвэрлэгч компаниуд өнгөрсөн онд зах зээлд эзлэх байр сууриа бэхжүүлсэн бөгөөд Coolpad компани гэхэд өнгөрсөн онд арван сая гар утас худалдсан байна. Түүнчлэн Compal компани өөрийн загваруудаа бусад гар утаснаас хямдаар нийлүүлж байгаа учир зах зээлийн эрэлт нэмэгдэж байгаа ажээ.
Н.ТУНГАЛАГ