Хойд Солонгосын баруун хойд нутагт байрлах Тончан нислэгийн талбайд дахин нэг баллистик пуужин хиймэл дагуулын тусламжтайгаар илрүүлжээ. Энэ талаар АНУ-ын сансрын тагнуулын төвөөс мэдэгдсэн байна. Тус төвийн гаргасан мэдээллийг АНУ-ын эрх баригчид хэлэлцсэний дараа Өмнөд Солонгосын тал байр сууриа илэрхийлсэн аж. Тэд "Энэ дөрөвдүгээр сарын 13-нд Тончан нислэгийн талбайгаас пуужин хөөргөсөн. Тухайн үед хоёр пуужинг өнгөрсөн гуравдугаар сарын 23-нд нислэгийн талбайд авчирсан. Харин хоёр дахь пуужин нь хэмжээгээрээ эхний пуужинтай адил бөгөөд ойрын үед хөөргөж магадгүй" гэсэн байна.
Өмнөд Солонгосын Батлан хамгаалахын яамнаас "Пхеньян газар доор цөмийн туршилт хийхээр бэлтгэж байгаа нь дээрх үйлдлээс батлагдлаа" гэж мэдэгдсэн аж.
Эх сурвалж: "Улс төрийн тойм" сонин