Турк улс улиран ажиллахаар болов

Хуучирсан мэдээ: 2012.04.23-нд нийтлэгдсэн

Турк улс улиран ажиллахаар болов

Турк  улс “Азид хамтран ажиллах, итгэлцлийг бэхжүүлэх бага хурал” /АХАИББХ/-ыг 2010 оноос даргалж байгаа бөгөөд дийлэнхи гишүүн орны саналаар тус байгууллагыг дахин хоёр жил буюу 2012-2014 онд  даргалахаар болсон байна.

Монгол Улс нь тус байгууллагын гишүүний хувьд үйл ажиллагаанд нь идэвхтэй оролцохыг эрмэлздэг. Манай улс 2010 оноос АХАИББХ-ын ”Байгаль-экологийн хүрээний итгэлцлийн арга хэмжээг хэрэгжүүлэх хөтөлбөр”-ийн зохицуулагчаар  ажиллаж байгаа бөгөөд 2011 оны 9 дүгээр сард гишүүн орнуудын Цөлжилттэй тэмцэх асуудлаарх мэргэжилтнүүдийн уулзалтыг Улаанбаатар хотод зохион байгуулсан болно гэж ГХЯ-ны Олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж