
Монгол Улс нь тус байгууллагын гишүүний хувьд үйл ажиллагаанд нь идэвхтэй оролцохыг эрмэлздэг. Манай улс 2010 оноос АХАИББХ-ын ”Байгаль-экологийн хүрээний итгэлцлийн арга хэмжээг хэрэгжүүлэх хөтөлбөр”-ийн зохицуулагчаар ажиллаж байгаа бөгөөд 2011 оны 9 дүгээр сард гишүүн орнуудын Цөлжилттэй тэмцэх асуудлаарх мэргэжилтнүүдийн уулзалтыг Улаанбаатар хотод зохион байгуулсан болно гэж ГХЯ-ны Олон нийттэй харилцах газраас мэдээлэв.