Сансраас нарны эрчим хүчийг хуримтлуулна

Хуучирсан мэдээ: 2012.04.23-нд нийтлэгдсэн

Сансраас нарны эрчим хүчийг хуримтлуулна

Нарны эрчим хүчийг хуримтлуулаад дэлхий рүү илгээдэг хиймэл дагуул бүтээх ажилд НАСА хөрөнгө оруулахаар болов. Сансраас нарны эрчим хүчийг хуримтлуулах талаар олон жилийн өмнөөс ярьж байсан. Гэвч төсөл нь хэтэрхий үнэтэй, технологи нь ч бэлэн бус байжээ. Тэгвэл НАСА-д инженерээр ажиллаж байсан Жон Мэнкинс уг төслийг хэрэгжүүлэх боломжийг олгосон байна.

Мэнкинс энэхүү технологийг бүтээхдээ цэцгийн дэлбээ нарны гэрлийг хэрхэн хуримтлуулдаг зарчмыг үлгэрлэжээ. “Дэлбээнүүд” бага зэрэг нээлттэй байх бөгөөд нимгэн, толин хүнхэр дэлгэцүүд нарны гэрлийг шууд тусган авах аж. Мөн хиймэл дагуул манай гаригаас маш хол зайд байрлах тул харанхуйг хэзээ ч үзэхгүй гэнэ. Ийнхүү хуримтлагдсан нарны эрчим хүчийг микро долгион болгон дэлхий рүү илгээж, түүгээр нь цахилгаан үйлдвэрлэхээр төлөвлөж байгаа юм байна.

Энэхүү технологийн потенциал нь асар том. Дэлхийд мянга мянгаар хэмжигдэх мегаватт цахилгаан нийлүүлэх аж. НАСА-гийнхан харин уг судалгааг батлуулж, төсөл болгоход нь хөрөнгө оруулахаар тохиролцжээ. Хиймэл дагуулын загварыг дэлхийн тойрог зам дотор турших бөгөөд амжилттай болбол нарны эрчим хүч хуримтлуулан дамжуулах “дэлбээнүүдийг” бүтээх ажил эхлэх юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж