Төрийн одон, медаль хүртжээ

Хуучирсан мэдээ: 2012.04.23-нд нийтлэгдсэн

Төрийн одон, медаль хүртжээ

Сэлэнгэ аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн дарга Ж.Санжжав Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрийн өмнөөс Монгол Улсын төрийн дээд шагнал, одон, медаль хүртсэн нэр бүхий хүмүүст өнгөрсөн долоо хоногт шагналыг нь гардуулж өгсөн байна. Цэргийн гавьяаны одонгоор аймгийн Тагнуулын газрын дарга, хурандаа С.Дэмидбалдан шагнагдсан бол аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмэгтэйчүүд, эх барихын их эмч, Т.Сэлэнгэ, ахмад багш Ц.Минчин нар “Алтан гадас” одон, Мандал сумын “Билэг” БДС-ийн Т.Байгалмаад “Хөдөлмөрийн хүндэт медаль”, Сүхбаатар сумын 2-р БДС-ийн багш А.Ганчимэгт “Боловсролын тэргүүний ажилтан” цол, тэмдгийг тус тус хүртжээ гэж Сэлэнгэ аймгийн хэвлэлийн төлөөлөгч н.Бумдарь мэдээллээ.

Э.САРАА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж