Үхрийн тоо толгойг өсгөнө

Хуучирсан мэдээ: 2012.04.23-нд нийтлэгдсэн

Үхрийн тоо толгойг өсгөнө

Энэ хаврын хувьд Хөвсгөл аймагт төл бойжилт 99,2 хувьтай байгаа талаар албаны хүмүүс мэдээллээ. Тус аймагт 630.0 мянган эх мал төллөж, малын тарга хүч сайн, эх мал жилбэтэй, төл бойжилт өмнөх жилээс сайн байгаа аж. 2012 он гарсаар аймгийн хэмжээнд нийт 12.0 мянга гаруй толгой мал хорогдсон нь өмнөх жилтэй харьцуулахад малын хорогдол бага буюу буурсан үзүүлэлттэй гарчээ. Хээлтэгч, хээлтүүлэгчийн харьцаа зохистой түвшинд хүрч, жишигт тэнцсэн хээлтэгч малын нийт сүрэгт эзлэх хувь 50 хувьд хүрсэн байна. Хөвсгөл аймгийнхан мал аж ахуйн салбарыг эрчимтэй хөгжүүлж, нийт мал сүрэгт өндөр ашиг шим бүхий цэвэр эрлийз малын эзлэх хувийн жинг ирэх гурван жилийн дотор 30 хувьд хүргэн, малын үүлдэр угсааг сайжруулж, ямааны тоо толгойг бууруулан ялангуяа үхэр сүргийг түлхүү өсгөх зэрэг мал аж ахуйн салбарын бүтцийг сайжруулах бодлого  барин ажиллаж байгаа  ажээ.

Э.САРАА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж