“Эх орон, тусгаар тогтнол, шударга ёс эвсэл”-ээс өнөөдөр “Монгол ньюс” мэдээллийн төвд мэдэгдэл хийнэ. Тэд сонгууль дөхөөд буй энэ цагт Монгол Улсын Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга Н.Энхбаярыг албадан баривчилсныг буруушаагаад, түүнийг нэн даруй суллахыг шаардав. Мөн тэд Авилгатай тэмцэх газарт УИХ-ын гишүүн С.Баяр болон хэд хэдэн гишүүнтэй холбогдох хэргийг шалгуулах болно гэдгээ дуулгалаа.
Г.ДАША