Төрийн ордны “А” танхимд МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж эхэллээ. Уг хуралдаанаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг огцруулах эсэх тухай хэлэлцэж байгаа юм байна. Удирдах зөвлөлийн хуралдаанаас гаргасан шийдвэрээ УИХ дахь МАН-ын бүлэгт танилцуулж, хэлэлцүүлэх гэнэ.
УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд болох О.Чулуунбат, Ц.Даваасүрэн, Д.Тэрбишдагва, Ц.Цэнгэл, Р.Раш, Ч.Улаан, Д.Балдан-Очир, мөн УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр нар өнгөрсөн долоо хоногийн даваа гаригт Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг огцруулах тухай тогтоолын төслийг УИХ-ын даргад өргөн мэдүүлсэн юм. Хуулиараа эл асуудлыг байнгын хороо нь долоо хоногийн дотор хэлэлцэж, улмаар 14 хоногт багтаан УИХ-аас асуудлыг бүрэн шийдвэрлэсэн байх ёстой. Харин байнгын хороогоор хэлэлцэх эцсийн хугацаа өнөөдрөөр дуусгавар болох юм.
Г.ДАРЬ