
Сомалийн районд байгаа далайн дээрэмчдийг мөрдөн мөшгөх хууль байхгүй учир тэд ямар нэгэн улс ба олон улсын шүүхийн үйлчилгээнд ордоггүй гэж эх сурвалж тайлбар хийжээ.
Оросын цэргийнхэн барьсан дээрэмчдээс навигацийн хэрэгслийг хураан авсан ба тэднийг тавин явуулсаны дараа хийлсэн завь нь радараас алга болжээ.
Гэтэл өмнө нь уг бүсэд байгаа Оросын цэргийн хөлөг онгоцнуудын хэсгийн төлөөлөгч дээрэмчдийг "Московский университет" танкерт байгаа. “Хэн ч тэднийг тавьж явуулаагүй” гэж мэдэгдсэн байжээ. Мөрдөн байцаах үйл ажиллагаа дууссаны дараа л тэднийг хааш нь илгээх асуудлыг шийднэ гэж нэрээ нууцалсан эх сурвалж хэлсэн гэнэ.
"Московский университет" гэх нефть зөөгч хөлөг Либерийн далбаан дор Оросын 23 багтайгаар өнгөрсөн лхагва гаригт далайн дээрэмчдэд эзлэгдсэн ба пүрэв гаригийн өглөөгүүр түүнийг "Маршал Шапошников" гэдэг цэргийн хөлөг онгоц далайн дээрэмчдээс чөлөөлсөн байна. Дээрэмчид 86 тонн түүхий нефть зөөн явсан хөлөг онгоцыг Сомалийн боомтод авчирч чадаагүй ажээ. Учир нь машин механизмын ажиллагааг зогсоосон төхөөрөмжийг багийн гишүүд ажиллулаад өөрсдөө машинын хэсэгт түгжин хориглолт хийсэн юм.
Дайралтын үеэр нэг дээрэмчин алагдсан ба бусад арав нь баривчлагдсан юм. Далайн дээрэмчдийг Орост авчран Эрүүгийн хуулийнхаа 227 зүйл ангиар нээсэн хэргээр шүүнэ гэж зарим хэвлэл бичиж байсан юм. Гэвч хууль хяналтынхан тэр мэдээллийг үгүйсгэсэн байна.