Кара тэнгисийн өрөмдлөгийн ажил 2014 оноос эхлэх юм байна. Харин 2016 онд олборлолтын нарийвчилсан төлөвлөгөөг хоёр тал эцэслэн батлах ажээ. Гэхдээ энэхүү олборлолтыг хийхийн өмнө дэд бүтцийн ажилд олон жилийг зарцуулах төлөвтэй байна. Компаниудын мэдээлж буйгаар Хойд туйлын газрын тосны олборлолтыг 2027 оноос эхлүүлэхээр төлөвлөжээ.
Энэхүү тохиролцоо нь Орос, АНУ-ын газрын тосны магнатуудын хооронд хийгдэж буйгаараа онцлог юм. Өнгөрсөн жил “Роснефть”-тэй Их Британийн газрын тосны магнат “British Petroleum” Хойд туйлын олборлолтод хамтрах гэж оролдсон боловч хараахан чадаагүй билээ.
Орос, АНУ хоёр бие биенээсээ үргэлж цэрвэдэг ч, энэ удаа “уламжлал”-аа өөрчилж магадгүй байна. Гэхдээ Оросын тоймчдын зарим нь уг тохиролцоо хүчингүй болж магадгүй гэсэн таамгийг ч дэвшүүлжээ.
Б.Төгс