Хуучирсан мэдээ: 2012.04.23-нд нийтлэгдсэн

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дөрөвдүгээр сарын 19-нд буюу өнгөрсөн баасан гаригт Лондон-2012 олимпийн наадамд бэлтгэж буй үндэсний шигшээ багийн тамирчин, дасгалжуулагчидтай биеэр очиж уулзсан билээ. Эрхэм Ерөнхийлөгчийг Монголын жүдо бөхийн бэлтгэлийн зааланд зочлох үед шигшээ багийн жүдочид өвөрмөц бэлэг барьжээ. Монголын жүдо бөхийн холбооны дэд ерөнхийлөгч Ш.Адьшаа уулзалтын үеэр шилдэг жүдочдын гарын үсэг бүхий кимоно тэргүүтэй бэлэг дурсгалын зүйлс гардуулсан нь төрийн тэргүүний хувьд өвөрмөц бэлэг байв.

С.ЦЭЛМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж