
Засгийн газрын хамгаалалтын зэрэгт багтах Бо Силайгийн вэб сайтыг инженерүүд богино хугацаанд хэвийн байдалд нь оруулсан ч дахин хакеруудын дайралтад өртөхгүй байх баталгаа өгөөгүй байна. Сүүлийн үед хэл аманд орооцолдоод буй Бо Силайгийн ээлжит дуулиан нь түүний эхнэр Их Британийн нэгэн бизнесмэний аминд хүрсэн гэх хэргээр шалгагдаж байгаа юм.
Эх сурвалж: "Нийгмийн толь" сонин