
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдааныг өнөөдөр 14.00 цагт зарлаж, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг огцруулах тухай УИХ-ын нэр бүхий гишүүдээс өргөн мэдүүлсэн асуудлыг авч хэлэлцэх ёстой авч, одоогоор хуралдаан болох танхимд нэг ч гишүүн ирээгүй байна. Харин үйл явдлыг сурвалжилж олон нийтэд хүргэх хэвлэл мэдээллийнхний ирц гишүүдийг танхимдаа цуглаагүй байхад хэдийнэ хангагдав.
Г.ДАРЬ