Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг гарган, хоёр орны найрамдалт харилцаа, хамтын ажиллагаа, соёл урлагийн салбарын хөгжилд оруулж буй хувь нэмрийг нь өндрөөр үнэлж, БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орны кино үйлдвэрийн жүжигчин Батдоржийн Баасанжавыг “Алтан гадас” одонгоор өнөөдөр шагнаж баяр хүргэв.
Тэрээр Монгол Улс, БНХАУ-ын Өвөр Монголын хамтран бүтээсэн “Аравт” киноны нээлтэд оролцохоор манай оронд ирээд байсан юм. Б.Баасанжав бол монгол түмний дунд “Чингис хаан” киноны Тэмүжиний дүрээр танил болсон жүжигчин билээ.
Эх сурвалж: http://www.president.mn/