
Хойд Солонгосын албан ёсны хэвлэл мэдээлэл тус орны лидер Ким Чен Ир Хятадад айлчилсныг батлан мэдээлжээ. Хятадын ерөнхийлөгч Ху Жиньтаогийн урилгаар Ким айлчлалаа хийсэн байна.
Хойд Солонгосын Цахилгаан мэдээний төв агентлагийн мэдээнд Ким Чен Ир албан бус айлчлалаар энэ сарын 3-7-ны өдрүүдэд Хятадын зүүн хойд нутагт байсан гэжээ. Хойд Солонгосын лидер “Хятадын лидерүүдтэй” уулзсан гэж бичсэн байв. Agence France-Presse агентлагийн мэдээнд хоёр орны лидерүүд шууд хэлэлцээр хийсэн гэж айлчлалын үр дүнгийн илтгэлд тусгагдаагүй гэлээ. Гэсэн ч Өмнөд Солонгосын хэвлэлээр Ху дарга Кимтай өнгөрсөн лхагва гаригт Бээжинд уулзсан тухай бичжээ.
Сануулахад, тавдугаар сарын 3-нд БНАСАУ-ын лидерийн тусгай галт тэрэг Хятадын хилийн Даньдун хотод ирсэн гэж мэдээлж байлаа. Энэ нь Кимын Хятадад хийсэн тав дахь айлчлалт болов. Агаарын тээвэрт болгоомжлон ханддаг Ким Чен Ирийн хөдөлгөөнийг Өмнөд Солонгос тогтмол ажиглаж байдаг. Өмнөл Солонгосын хэвлэлийн мэдээгээр Хойд Солонгосын лидер хөршдөө өөрийн залгамжлагчийг танилцуулахаар очсон байж болох гэнэ.