Гоцлол дууны анги 60 нас хүрлээ

Хуучирсан мэдээ: 2012.04.23-нд нийтлэгдсэн

Гоцлол дууны анги 60 нас хүрлээ

Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын гоцлол дууны анги энэ жил 60 нас хүрч байна. Анх 1952 онд 12 дуучинтай байгуулсан гоцлол дууны анги  өдгөө 60 жилийг ардаа үджээ. Иймд УДБЭТ-ын гоцлол дууны ангийн уран бүтээлчид хоёр өдөр 60 жилийнхээ түүхийг өгүүлэх гэж байна. Энэ сарын 27, 28-нд улаан хивсний ёслолоор эхлэх тус хүндэтгэлийн гала тоглолтод ахмад үеийнхэн болон залуу дуучид оролцох юм.  “Viva l’opera”нэртэй тус тоглолтын эхний өдөр дан залуу дуурийн дуучид уран бүтээлээ өргөж, дэлхийн сонгодог дуурийн ари романсаас үзэгчдэд бэлэг барих бол хоёр дахь өдөр нь ахмад үеийнхэн үндэсний дуурийн ари болон мэргэжлийн уран бүтээлээс эгшиглүүлнэ хэмээн өнөөдөр болсон Хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдлээ.

Тоглолтод П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын уралдааны мөнгөн медальт, Гавьяат жүжигчин Э.Амартүвшин,  М.Глинкийн нэрэмжит олон улсын уралдааны нэгдүгээр байрын шагналт, гавьяат жүжигчин С.Мөнгөнцэцэг гээд олон улсын чанартай уралдаан тэмцээнд амжилт гаргасан дуурийн дуучид,  театрын энэ цагийг шилдэг солистууд оролцоно.

М.Дөл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж