Б.Баатархүүгийн хобби

Хуучирсан мэдээ: 2012.04.23-нд нийтлэгдсэн

Хошин урлагийнхан дундаа хамгийн “загварлаг” залууд тооцогддог жүжигчин Б.Баатархүү ангийн хувцас, хэрэгсэлд гар татдаггүй нэгэн гэнэ. Эрчүүдийг гутлаар нь дүгнэдэг гэдэгтэй санал нийлдэг тэрбээр брэндийн гутал, цагаар гоёхдоо дуртай байдаг ажээ. Жүжигчин болохоосоо өмнө тогооч байсан хэмээн хошигнодог түүний өөр нэг хобби нь хоол хийх бөгөөд хамгийн сайн хийж чаддаг, гарын хоол нь банштай цай гэсэн шүү.

А.ЗУЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж