Мэтт Дэмоны хачин хүсэл

Хуучирсан мэдээ: 2012.04.23-нд нийтлэгдсэн

Мэтт Дэмоны хачин хүсэл

“Ухаант Уилл” киноны од, жүжигчин Мэтт Дэмон “ДОХ-оор өвчилсан африкчуудад тусалж буй АНУ-ын ерөнхийлөгч асан Жорж Бушийг үнсмээр байна” хэмээн хошигножээ. Тэр “Америкийн 43 дахь ерөнхийлөгч асан, зүүний үзэл баримтлалт Жорж Бушийг сайн үйлс бүтээж байгаагийнх нь төлөө уруул дээр нь гурван секунд үнсмээр байна” гэж хүссэн байх юм. Мэтт Дэмон “Water.org” хэмээх төрийн бус байгууллагыг үндэслэн байгуулсан бөгөөд дэлхий дээр цэвэр ус хэрэглэж чадахгүй 884 сая хүн байгаа болон 3.575 сая хүн усны бохирдлоос үүдэлтэй өвчнөөр нас бараад байгааг олон улсын анхааралд хандуулахаар ажилладаг юм. Мэтт Дэмон мөн АНУ-ын одоогийн Ерөнхийлөгч Барак Обамаг хөгжиж буй орнуудад ДОХ-ын эсрэг тэмцэх дорвитой арга хэмжээ авахыг уриалжээ.

Н.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж