Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд “Хүмүүс” продакшны шинэ уран бүтээл “Долоон бурхан харвадаггүй” уран сайхны киноны нээлт өнгөрсөн долоо хоногт болжээ. Ардын хувьсгалын анхны галыг асаасан долоон партизаны амьдралын тухай өгүүлэх энэхүү киноны зураг авалтыг ардын хувьсгалын өлгий нутаг Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд хийснээрээ онцлог юм. Кино зураг авалтын үед аймгийн Засаг даргын тамгын газраас бүхий л талаар дэмжиж тусалсан бөгөөд зохих хэмжээний санхүүгийн дэмжлэгийг ч үзүүлсэн байна.
Э.САРАА