Kim Kardashian рэппертэй учир ургуулав

Хуучирсан мэдээ: 2012.04.23-нд нийтлэгдсэн

Kim Kardashian рэппертэй учир ургуулав

Америкийн телевизийн реалити шоуны од Kim Kardashian рэппер, продюсер  Kanye West-тэй Нью Йоркийн хамгийн үнэтэй ресторан, зочид буудлуудад үзэгдэх болсон гэнэ. Хувийн амьдралаараа шоу хийж, мөнгө олдог гэсэн шүүмжлэлд байнга өртдөг Kim Kardashian рэппер эрийг саяхан гэрийнхэнтэйгээ танилцуулжээ. Kanye West  тун удахгүй түүний реалити шоунд оролцож магадгүй гэж тэдний нэгэн найз ам алдсан гэнэ. Камер, зурагчдад хэдийн танил болсон Kanye өөрөө ч реалити шоунд оролцох дуртай байгаа аж. Kim Kardashian өмнө нь NBA-ийн од Kris Humphries-тай сүр дуулиантай гэрлэсэн ч ердөө 72 хоногийн дараа салсан билээ. Kim Kardashian-ы гэр бүлийнхэн түүнийг Kanye West-тэй сайхан хос болно гэж ярьж байгаа гэнэ.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж