Лондонгийн олимп дөхсөн энэ өдрүүдэд Монголын жүдо бөхийн холбооны дэд ерөнхийлөгч нар ээлж дараалан шигшээ багийн тамирчдынхаа бэлтгэл сургуулилттай танилцаж байна. Тухайлбал өмнө нь “Макс” группийн ерөнхийлөгч Д.Ганбаатар шигшээ багийн тамирчидтай уулзаж, олимпийн наадмаас алтан медаль хүртсэн тамирчдад байр өгөхөөр амласан бол энэ удаа тус холбооны дэд ерөнхийлөгч В.Энххуяг тамирчдаа “эргэжээ”. Тэрбээр өнгөрсөн бямба гаригт Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөхөөр явах гэж буй жүдочидтойгоо уулзаж, бэлтгэл сургуулилтад нь амжилт хүслээ.
С.ЦЭЛМЭГ