HTC, “Motorola”,
“Samsung” тэргүүтэй брэндийн ухаалаг гар утастай хүмүүст зориулсан
“SmartWatch” хэмээх цагийг “Sony” компани өнгөрсөн долоо хоногт
худалдаанд гаргажээ. “Android” үйлдлийн системээр ажилладаг төхөөрөмжийг
гар утастайгаа холбосноор таны гар утсанд ирсэн дуудлага болон дугаарын
жагсаалт, SMS бугуйн цагны тань дэлгэцэнд гарах юм.
Гар утсаа өөр газарт орхисон, эсвэл хурал цуглаантай үед цагны дэлгэцээс
дээрх үйлчилгээг авах боломжтой гэсэн үг. 1.3 инчийн OLED дэлгэц, тоос,
усны хамгаалалттай, 128 пикселийн нягтаршилтай камер бүхий энэ цаг 15.6
грамм жинтэй бөгөөд 149 ам.долларын үнэтэй гэнэ.
Х.Бөртэ
http://mongolianeconomy.mn/
http://mongolianeconomy.mn/