УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ээлжит хуралдаан завсарлаад байна. Гэхдээ бүлгээр хэлэлцсэн асуудлын талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийхгүй, 14.00 цагаас УИХ-ын Хууль зүйн байнгын хороо хуралдсаны дараа дахин бүлэг хуралдаж асуудлаа нягтлах гэнэ. УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Хууль зүйн сайд Ц.Нямдоржийг огцруулах асуудлыг авч хэлэлцэх ёстой ч УИХ дахь МАН-ын бүлэг дээрх цаг мөчид бүлгээ хуралдуулахаар үдээс өмнөх хурлын цагаа хойшлуулсан тул уг байнгын хорооны хуралдаан хойшилж мэдэх талтай болоод байна.
Г.ДАРЬ