МАН-ын бүлгийн хурал хойшлов

Хуучирсан мэдээ: 2012.04.23-нд нийтлэгдсэн

МАН-ын бүлгийн хурал хойшлов

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр 10.00 цагаас эхлэн хуралдах товтой байсан ч түүнийгээ хойшлуулжээ. Гэхдээ үдээс хойш 14.00 цагаас хуралдахаар болсон юм байна. Бүлэг хуралдаанаа ийн хойшлуулсныг хэлэлцэх асуудалтай нь холбогдуулан тайлбарлах хэсэг байна. Учир нь тус намын бүлгийн найман гишүүн Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг огцруулах асуудлыг тавьж, яаралтай шийдвэрлэж өгөхийг хүссэн. Энэ дагуу бүлгийн хуралдаанаар эл асуудлууд хэлэлцэгдэж эхэлсэн. Тухайлбал, УИХ дахь Ардчилсан намын бүлэг энэ асуудлыг хэлэлцэж байгаа, бүлгээс гарах шийдвэр нь МАН-ын бүлгийн сонирхлыг ихэд татаж буй гэх мэдээлэл ирлээ.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж өнгөрсөн амралтын өдөр Ардчилсан намын даргатай нууцаар уулзаж, “Намайг огцруулахгүй байх тал дээр манай намын дарга болон бусад лидерүүд санал нэгдсэн. Чи ч гэсэн намайг унагахгүй байх тал дээр санал нэгдэж, намын гишүүдээ миний эсрэг турхирахгүй байлгах хэрэгтэй байна” гэж гуйсан гэх эх сурвалжийн мэдээлэл байгаа юм. Тиймээс олонхийн бүлэг цөөнхийн бүлгээс гарах шийдвэрт нэлээд ач холбогдол өгч эхэлсэн байхыг үгүйсгэх аргагүй аж.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж