Лэди Гагагийн тоглолтыг эсэргүүцлээ

Хуучирсан мэдээ: 2012.04.23-нд нийтлэгдсэн

Лэди Гагагийн тоглолтыг эсэргүүцлээ

БНСУ-ын христийн шашинтнууд поп дива Лэди Гагагийн тус улсад хийх тоглолтыг эсэргүүцэн жагсаал зохион байгууллаа. Дуучин бүсгүй өнгөрсөн баасан гаригт тоглолтоосоо долоо хоногийн өмнө Сөүлд ирсэн билээ.

“Ижил хүйстний харилцаа болон садар самууныг түүгээр сурталчлуулахыг хүсэхгүй байна. Ийм зүйлс эх оронд минь дэлгэрэх ёсгүй” хэмээн жагсагчид мэдэгдэв. Өчигдөр орой Сөүлийн төв гудамжинд 300 гаруй христийн шашинтан цугларсан байна. Ер нь аливаа концерт, шоу тоглолтууд ёс суртахууны хувьд төдийлөн тохиромжгүй гэж үзвэл 18 нас хүрээгүй залуусыг очиж үзэхийг хориглох үзэгдэл тус улсад түгээмэл.

Энэ сарын 27-нд Сөүлийн олимпийн цэнгэлдэх хүрээлэнд дэлхийг тойрох тоглотоо эхлэх бөгөөд дараа нь Лэди Гага Хонконг, Тайвань, Сингапур, Филиппинд тоглолтоо хийчихээд Европын 21 хотод аяллаа үргэлжлүүлнэ. Энэ жил 110 шоу тоглолт хийхээр тэрбээр төлөвлөөд байгаа юм. Хэдийгээр Буддын шашин түгээмэл боловч БНСУ Азийн хамгийн том христийн шашинт орон билээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж