Н.Энхбаяр мэдүүлэг өгөөгүй байна

Хуучирсан мэдээ: 2012.04.23-нд нийтлэгдсэн

Н.Энхбаяр мэдүүлэг өгөөгүй байна

Төв аймгийн урьчилан хорих төвд саатуу­лагдаад байгаа экс ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаярын биеийн байдал хэвийн, сэтгэл санааны хувьд тогтовортой байгаа ажээ. Түүний аюулгүй байдлыг хангах үүндээс бусад сэжигтнүү­дээс тусд нь нэг өрөөнд хорьж байгаа ба хамгаа­лагчаараа дамжуулан ном авчруулж, ном их уншиж байгаа юм байна. Сэжигтэн Н.Энхбаярыг ганцааранг нь нэг өрөөнд хорьж байгааг эсэргүүцэж хорих ангийн удирдлагыг салбарынх нь сайд зэмлэсэн сураг дуулдлаа. Ямартаа тэрээр өөрийнхөө дансанд байгаа мөнгөнөөс хоол захиалуулан сүүтэй будаа, будаатай цай зэрэг монгол маягаар хооллож байгаа гэнэ. Мөн биеэ чийрэгжүүлэх үүднээс гар дээр суниах дасгалыг тогтмол хийж, нэг удаад 120-оос доошгүй суниадаг гэж эх сурвалж хэлсэн юм. АТГ-ынхан тус хорих газарт хоёр өрөө гаргуулан сэжигтэн Н.Энхбаярыг бай­цаах ажиллагаа явуулж байгаа боловч “тэ­рээр өөрийнхөө болон гэр бүлийнхээ эсрэг мэ­дүү­лэг өгөхгүй” гэсэн ганц л хариулт өгдөг байна.

О.ЖАРГАЛ
Эх сурвалж: ”Нийслэл таймс” сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж